Ц.ЦОГТБААТАР ПАРИСЫН ИХ ДУУЛГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ

2019-02-11  

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй энэ оны анхны “Их дуулга” тэмцээн Францын Парис хотод эхэллээ. Дэлхийн чансааны оноо олгох тус тэмцээнд 97 орны 572 жүдоч өрсөлдөж байгаа юм.

Монгол Улсаас эрэгтэй 13, эмэгтэй 8 тамирчин Парисын “Их дуулга”-д өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар мөнгө, 60 кг-д Д.Амартүвшин хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д М.Уранцэцэг нар шагналт тавдугаар байр эзлэв.

73 кг-ын жинд нийт 58 жүдоч хүч үзсэнээс “А” хэсэгт Ц.Цогтбаатар Буркино Пасо, Молдав, Израйлын бөхчүүдийг хожиж шилдэг наймд шалгарсан. Хэсгийн аваргын төлөө олимпийн аварга Лашаг вазари үнэлгээгээр, хагас шигшээд Косовогийн Акил Гжаковаг цэвэр ялж аваргын төлөө барилдахаар шалгарсан юм. Алтан медалийн төлөө Японы бөх Сочи Хашимотод хожигджээ.

Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд нийт 36 бөх барилдсанаас “С” хэсгийг тэргүүлсэн гавьяат тамирчин Г.Амартүвшин Алжир, Франц, Израйлын жүдочдыг ялж, хагас шигшээд үлдсэн юм. Тэрбээр дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Казахстаны Елдес Сметовд ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Нидерландын Томикегийг ялж медалийн тавцанд зогссон юм.

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?