МАНЧЕСТЕР СИТИ ПЛ-ИЙГ ХОЁР ДАХЬ УДААГАА ТЭРГҮҮЛЖ ЭХЛЭВ

2019-02-11  

МС нэг тоглолт илүү хийсэн. Тэд оноогоор Ливерпүүлтэй тэнцэж, гоолын зѳрүүгээр Лигийг тэргүүлэх болов. Тэд Топ-6 багийн нэг болох Челсиг 6:0-ээр бут ниргэлээ.

Дасгалжуулагч Сарри юу хэлэхээ мэдэхгүй байна. - Би хичээсэн. Асуудлыг надаас биш багаас асуу гэж хэлсэн нь түүний мухардалд орсныг хэлж байна гэж Английн хэвлэл дүгнэж байна. 1991 оны 7:0-ээр хожигдсон рекордыг давтах шахсан нь түүний хувьд маш муу үзүүлэлт болов. Одоо түүнийг хэнээр солих тухай асуудал сѳхѳгдѳж эхлэв.

Сарри Нополи багийг удирдаж байсан. Учиргүй гавьяа байгуулсан зүйлгүй гэж ѳнѳѳдѳр сѳхѳж байна. Тэр Наполи багаас Хигуаныг авчирсан. Ѳнгѳрсѳн тоглолтонд дээрх 2 тоглогч тус бүр 2 гоол оруулж Хаддерсфилдийг 5:0-ээр хожиж байсан бол энэ удаа юу ч хийж чадсангүй. Энэ хослол явахгүй нь гэдэг шүүмлэл дагууллаа. Энэ тоглолтын үр дүнд Челси 6-р байр луу ухарч, МС дахин тэргүүлж эхэллээ.

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?