РЕАЛМАДРИД ХҮСНЭГТИЙН ДЭД БАЙРТ ДЭВШЛЭЭ

2019-02-12  

Испанийн Ла лигийн 23 дугаар тойргийн тоглолтууд болж өндөрлөлөө. Хүснэгтийг тэргүүлж буй Барселона Атлетик Билбаогийн талбайд зочилж 0:0-ээр тэнцжээ. Тэд оны өмнө “Камп ноу” цэнгэлдэхэд тоглоход 1:1-ээр тэнцэж байсан юм. Барселона 53 оноотой лигийн хүснэгтийг тэргүүлж байна.

Эзэн хааны баг Реал мадрид энэ тойрогт Атлетико мадридын талбайд зочилж 3:1-ээр хожиж 45 дахь оноогоо халаасласан юм. Реалаас Кисмеро, Рамос, Гарет Бейл нар гоолдсон байна. Атлетикогоос Антуан Грызман нэр төрийн гоол оруулсан байна.  Ялагдал хүлээсэн тэд  44 оноотой гуравдугаар бичигдэж байна. 

Энэ тойрогт явагдсан бусад тоглолтуудын үр дүн

Хетафе 3:1 Селта Виго

Валенсиа 0:0 Реал Сосидад

Севияа 2:2 Эйбар

Леганес 3:0 Реал Бетис

Эспаниол 2:1 Реал Валекано

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?