ДОРНОД БҮСИЙН МИЛАУКИ БАКС ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2019-02-12  

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны талбайд өнөөдөр есөн тоглолт явагдлаа. Дорнод бүсийг амжилтаараа тэргүүлж буй Милауки бакс энэ өдөр Чикаго Булстэй тоглож 112:99-өөр хожив. Баксаас “Грек мангас” Яннис Антетекумпо 29 оноо 17 удаа  самбараас бөмбөг  авч багаа тэргүүлсэн бол Чикаго Булсээс Зак Лавин 27 оноо авчээ. Лаури Марканен хамгаалалтад сайн тоглож 17 удаа самбараас бөмбөг авсан ч баг нь 44 дэх ялагдлаа хүлээв.  

Харин Милауки Бакс 42 дахь ялалтаа байгуулжээ. Дорнод бүсийн тэргүүн багуудын нэг Торонто рэпторс энэ улиралд тооцоолоогүй сайн амжилт үзүүлж буй Брүүклин нетсийг 127:125-аар ялжээ. Рэпторсоос Кавай Лионард 30 оноогоо багаа тэргүүлсэн бол Сөрж ИБАКА 12 удаа самбараас бөмбөг авчээ. Нетсээс Д Анжело Рассл 28 оноо авсан байна.

Энэ өдөр явагдсан бусад тоглолтуудын үр дүн

Нью Иорк никс 104:107 Кливланд Кавалерс

Детройт пистонс 121:112 Вашингтон Уизардс

Шарлотт  хорнетс 90:99 Индиана Песерс

Даллас Маурикс 104:120 Хьюстен Рокетс

Лос Анжелс Клипперс 120:130 Миннесато Тимберволвес

Оклахома сити тандр 120:111 Портланд

Денвер нагетс 103:87 Майми хит

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?