Манчестер Юнайтедийн хамт нэрлэгдэж байсан хамгийн сул 2 багийн нэг. Рома багийн хувьд Портог сугалсандаа баяртай буй. Тэд өнөөдөр талбай дээрээ Портог хүлээн авна.
Портод Европын аварга Пепе, дэлхийн аварга Касиллас нар тоглодог. Европын бразилчууд гэгдэх Портог дэндүү басах нь бас осолтой. Тэд 16 баг дотроо сулаар нэрлэгдэж буй ч энэ улирлын хувьд Португалийн Лигийг тэргүүлж буй. Сүүлийн 4 жил аваргаа хамгаалж амжаагүй. Түүнийгээ эргүүлж авахын төлөө чармайж буй.
Өнгөрсөн улирлын Аваргуудын Лигийн шилдэг 4-т үлдэж, Ливерпүүлд хожигдсон Рома багийг талбай дээрээ хожно гэж 46 хувь нь таамаглаж буй бол ердөө 26 хувь нь Порто хожих магадлалтайг дурджээ.
Н.САЙНБИЛЭГ