“ХАКУХО ЦОМ”-ЫН ТЭМЦЭЭНЭЭС БАГААРАА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2019-02-13  

Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээн Токио хотын сүмогийн ордонд боллоо. IX удаагийн “Хакүхо цом”-ын тэмцээнд найман орны 1224 өсвөрийн тамирчид долоон насны ангилалд шилдгүүдээ тодрууллаа. Монгол Улсын баг тамирчид хувийн төрөлд нэг алт, багаараа хүрэл медалийн эзэд болов.

Багийн барилдаанд 154 багаас “А” баг хүрэл хүртсэн бол “В” баг шигшээ наймд шалгарсан амжилтыг үзүүлсэн. Хувийн төрлөөр 10 насны ангилалд 159 хүүхэд өрсөлдсөнөөс Б.Баднаанямбуу аваргын алтан медалийг хүртэв. Мөн 13-15 насны ахлах ангилалд 367 хүүхэд өрсөлдсөнөөс А.Сосорхүү зургаа ялж, шигшээ 16-д үлдсэн бол есөн насны ангилалд барилдсан Доржцэрэн тусгай гурван шагналын нэг болох Дайчин бөхийн  шагналын эзэн боллоо.

“Хакүхо цом 2019” олон улсын тэмцээнд өрсөлдсөн Монголын тамирчдыг өнгөрөгч онд тодруулж, хоёр сарын хугацаанд бэлтгэл хийн Японыг зорьжээ.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?