МЕНИНГОКОКК ХАЛДВАРЫН ҮЕД ШАТЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ЭМЧИЛНЭ

2019-02-13  

Менингококкт өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан  ЭМЯ-наас эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, нярайн эмч нарт менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Ялангуяа өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол шатлал харгалзахгүйгээр хүүхдийг тусгаарлан эмчилээг яаралтай эхлүүлэн халдвартын эмч нараас зөвлөгөө авч ажиллахыг онцгой анхаарууллаа. 

Мөн энэ үеэр менингококкт халдвар гарсан тохиолдолд мэдээллийг хэрхэн шуурхай солилцох, бусад тууралтат халдваруудаас ялган оношлох, эмчлэх талаар ХӨСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар цахимаар хичээл зааж, асуултанд хариуллаа. Цаг үеэ олж, шинэ мэдлэг мэдээлэл өгсөн сургалт зохион байгуулсанд орон нутгийн эмч нар талархаж буйгаа илэрхийллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?