ПРЕМЬЕР ЛИГ, БУНДЕЛЛИГИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙГ ЭНЭ ӨДРҮҮДЭД ҮЗНЭ

2019-02-13  

Аваргуудын Лигийн шигшээ 16-д Английн 4 баг үлдсэн. Энэ бол европын багууд доторхи хамгийн том үзүүлэлт. Манчестер Сити, Ливерпүүл, Тоттенхем, Манчестер Юнайтед. Хүчирхэг Ла Лига гэхэд л Реал Мадрид, Барселона, Атлетико Мадрид гэсэн гуравхан багтай өрсөлдөөнийг үргэлжлүүлж буй. Английн эхний баг болох Манчкстер Юнайтед энэ даваанд өвдөг сөхрөх нь ойлгомжтой болсон. Тэд талбай дээрээ Францын аварга Парис Сан Жермэнд 0:2-оор хожигдсон. Дээр нь багийн тоглолтыг зохион байгуулагч Погба ирэх тоглолтонд оролцохгүй. Тиймээс эцсийн дүндээ Манчестер Юнайтед багт найдах, итгэх зүйл үгүй болсон.

Харин үлдсэн 3 баг нь гурвуулаа Германы багтай таарсан нь сонин учраа. Манчестер Сити : Шальке О4, Ливерпүүл: Байер Мюнхен, Тоттенхем : Дортмунд Боруссиа. 

Маргаашийн үүрийн 04.00 цагт Английн Премьер Лигт 2-р байранд эрэмблэгдэж буй Тоттенхем баг талбай дээрээ Бундеслигийг тэргүүлж буй Дортмунд Боруссиа багийг хүлээн авна. Харин хэдхэн хоногийн дараа Английн премьер Лигийг тэргүүлж буй Ливерпүүл, Германы Бундеслигт 2-т эрэмблэгдэж буй Байер Мюнхен багууд тулна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Тоттенхемийн хожих магадлал 45 хувьтай ажээ.

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?