ЗАЛУУЧУУДЫН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ТАМИРЧДЫН НЭРС ТОДОРЛОО

2019-02-14  

Азийн 23 хүртэлх насны насанд хүрэгчдийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн ирэх сарын 23-нд нийслэл хотод зохион байгуулагдахаар болжээ.

Харин тус тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдыг сонгох сорил тэмцээн өчигдөр боллоо. Тэмцээнд нийт 20 байгууллагын 186 тамирчин 10 жинд өрсөлдсөнөөс 57 кг-ын жинд өнгөрсөн жилийн УАШТ-ний мөнгөн медальт, спортын мастер Ц.Чинзориг доод жиндээ хүч үзэж, өсвөр үеийн ДАШТ-ний хүрэл медальт, Азийн аварга ОУХМ З.Занабазар, өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-инй хүрэл медальт Б.Ариунболд, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Б.Түмэнцогт нарын шилдгүүдийг ялж аваргаллаа.

Өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн 57 кг-ын жингийн аварга ОУХМ Ц.Цогбадрах дээд жиндээ буюу 61 кг-ын жинд, өсвөр үеийн Азийн аварга ОУХМ Т.Тулга 65 кг-д, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэн 70 кг-д, залуучуудын Азийн АШТ-ний мөнгөн медальт ОУХМ М.Лхагвагэрэл 125 кг-д бүх өрсөлдөгчөө цэвэр ялж аварга болцгоов.

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд өнгөрсөн жилийн “U-23”-ын ДАШТ-ний хүрэл медальт Ц.Намуунцэцэг Б.Чимгээ, Н.Анударь, Ч.Отгонтуяа, Н.Азжаргал нарыг туршлага заан ялж түрүүллээ.

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?