АВТОМАШИНЫ БАРТААТ ЗАМЫН УРАЛДААН БОЛНО

2019-02-14  

Автомашины бартаат замын цуврал уралдааны 2019 оны анхны тэмцээн “Автохим-Мастеркросс 2019” энэ сарын 24-ний өдөр Морингийн даваанд болно.

Одоогоор уг уралдааны бүртгэл явагдаж буй бөгөөд 50 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа ажээ. Монголын автомастеруудын холбоог тамирчид өөрсдөө нэгдэн байгуулж, 13 жил тасралтгүй тэмцээн уралдаан зохион байгуулж иржээ.

Үүний үр дүнд Монголын авто спортын тамирчдын урд чадвар, техникийн үзүүлэлт сайжирсныг олон улсын тэмцээнд оролцож байгаа амжилтаар харж болно. 2019 оны анхны уралдааныг “Автохим” ХХК ивээн тэтгэн явуулах юм байна.

Дашрамд дуулгахад, “Дакар 2019” олон улсын уралдаанд Монголын баг энэ удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, автомашины SxS ангиллын дөрвөн дугуйтаар оролцсон Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар 10 өдрийн уралдааны амжилттай туулсан анхдагч болсон юм.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?