17 ГООЛТОЙГООР САЛАХ, АГУЭРО НАР ПЛ-ИЙН МЭРГЭН БУУЧДЫГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2019-02-14  

Өнгөрсөн улирлын мэргэн бууч Мохаммед Салах энэ улиралд ч Английн Премьер Лигийн мэргэн буучдыг хошуучилж буй. Харин сүүлийн тоглолтонд гоолын бороо асгаруулах болсон Манчестер Сити багийн довтлогч Серхио Күн Агуэро хоёр ч удаа хет трик хийснээр Мохаммед Салахтай оруулсан гоолын тоогоор тэнцлээ. Энэ хоёр довтлогчийн баг нь Лигийг ээлжлэн хошуучилж байх зуур, довтлогчид нь мэргэн буучдын өрсөлдөөнийг хамтдаа хошуучлах болов.

Мо.Салах улирлыг тааруухан эхлүүлсэн. Түүнд эргэлзэх мэргэжилтнүүд ч гарсан. Харин түүний тоглолт сэргэж, тоглолт бүрд гоолдож эхэлснээр мэргэн буучдыг хошуучилж эхэлсэн.

Аргентин довтлогч Серхио Күн Агуэро ясны довтлогч. Тэр сүүлийн хоёр тоглолтонд хет трик хийснээр Мо.Салахтай гоолын тоогоор тэнцсэн. Премьер Лигт хамгийн олон хет трик хийсэн довтлогчийн нэгээр нэрлэгдэж буй Агуэрог Премьер Лигийн энэ удирлын мэргэн буучаар шалгарна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

 

Э.ОТГОО

 

КОММЕНТАТОР НЭВТРҮҮЛЭГ

ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН

МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?