"ӨСӨХ ЗООС", "ЦЭГЦ", "УБ СИНЕМА" БАГУУД ЛИГИЙН АНХНЫ ХОЖЛОО АВЛАА

2019-02-16  

Өсөх зоос 5:4 Хаан даатгал Цэгц 6:3 Бласт Тэнгис синема 7: 2 МУБИС МШТХ-ны Дээд Лигийн 13 дахь тэмцээний эхний тоглолтын дүнг танилцууллаа. Улсын хоёр удаагийн аварга Б.Баярмагнай ахлагчтай " Өсөх зоос" баг улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэн ахлагчтай багийн хооронд хамгийн хүчтэй өрсөлдөөн өрнөлөө. - Лхагвасүрэн, Должинзуу нар сайн тоглосон. Тэд багийн лидерийн үүргээ биелүүлж, нэг ч хожигдолгүй багтаа 4 хожил авчирсан. Гуравдугаар ракет дутуу байсан учир нэг хожлыг "Өсөх зоос" багт бэлэглэсэн. Нэг тоглогч дутуу байсан ч багийн дүнгээр хожих боломж байсан. Багийн гишүүн, залуу тоглогч Ганцэцэгт туршлага дутсан. Урантогостой хийсэн тоглолтын шийдвэрлэх 5 дахь партийг 6:3-аар хошуучилж байсан ч төгсгөлөө хийж чадаагүйгээс өрсөлдөгчдөө баригдаж хожлоо алдсан. Бид хожигдсон ч, тоглолтын агуулгын хувьд сэтгэл хангалуун байна гэж тус багийн дасгалжуулагч С.Галбадрах онцоллоо. -6 баг оролцож байгаа. Аваргын төлөө өрсөлдөх хэмжээний 5 баг байна. Энх-Амгалан дасгалжуулагчтай Тэнгис Синема, Мөнхзориг ахлагчтай "Цэгц", Баярмагнай ахлагчтай " Өсөх зоос" өнөөдөр хожлоо авлаа. Хэдийгээр эхний тоглолтондоо хожигдсон ч Лхагвасүрэн ахлагчтай "Хаан даатгал", Билэгт ахлагчтай " Бласт" баг яван чангарч, энэхүү өрсөлдөөнд нэгдэнэ гэж ОУХМ, улсын 4 удаагийн аварга Цэдэнбалжир дүгнэлээ. Дараагийн тоглолт Ням гарагийн 10.00 цагаас "Оч" клубт үргэлжилнэ.

Лигийн тэмцээнд оролцож буй хамгийн ахмад тамирчин, улсын хошой аварга Жаргалсайхан. Тэрбээр МУБИС багийн ахлагчаар тоглож буй.

Лигийн хамгийн залуу тоглогч Ганцэцэг. Түүнд их ирээдүй бий. Эхний тоглолтонд туршлага дутсанаас хожигдсон.

Жил бүр Лигт багаа сойдог хүн бол Энх-Амгалан. Тэр өөрөө теннис тоглох хоббитой. Тамирчдаа ч дэмжих сэтгэлтэй. Тэнгис Синема энэ жилийн Лигийн аварга болох магадлал өндөр.

Тэнгис синемагийн баг.

Улсын хошой аварга Билэгт, спортын мастер Чинзориг нар олон жил Бластын туг болж буй шилдэг теннисчид. Тэдэнд олон түрүү бий.

Мөнхзориг, Лхагва-Эрдэнээс бүрдсэн Цэгц баг. Энэ дөрөв дээр гуравдугаар ракетаар Спортын сайд Мөнхбилэг тоглож буй. Эхний учраа болох Бластыг 6:3-аар тэд буулгаж, гараагаа сайн эхлүүлсэн.

Шүүгч Түмэн-Өлзий. 13 жил дараалан Лигийг тасралтгүй шүүж буй туршлагатай шүүгч.

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?