МӨСӨН ШАГАЙН УАШТ-НД 200 ГАРУЙ ТАМИРЧИД ӨРСӨЛДӨЖ БАЙНА

2019-02-16  

“Улаанбаатарын өвлийн наадам 2019” “Скай Резорт” цогцолборт өнөөдөр нээлтээ хийлээ. Өвлийн наадмын үеэр Монголын үндэсний тоглоом наадгайнууд болох мөсөн сурын харваа, мөсний шагайн харваа, снөүбоардын улсын аварга шалгаруулах тэмцээнүүд зохион байгуулагдах юм. Мөн цана, параглайдинг болон рагбигийн хотын аварга шалгаруулах тэмцээнүүд болох аж. Тэмцээнүүдэд дотоодын 800 олон улсын 40 орчим тамирчид өрсөлдөж байна.    

Үндэсний спорт мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээнд  Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий, Дархан-Уул, Булган, Өвөрхангай зэрэг 10 гаруй аймаг болон нийслэл хотоос шалгарсан 200 орчим тамирчид өрсөлдөж байна.

“Өвлийг спортуудаас үндэсний уламжлалаа тээж буй ганц спорт нь мөсөн шагайн. Өнөөдөр 20 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн эхэллээ. Хөдөөгийн малчид эрт үеэс амжилттай харваж ирсэн. Нийслэл болон орон нутгийн харваачдын дунд ширүүн өрсөлдөөн явагдаж байна. Сүүлийн жилүүдэд тамирчдын ур чадвар хурдацтай ахиж байна” гэж мөсөн шагайн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, улсын мэргэн М.Батмөнх хэлсэн юм.

Тэмцээнд оролцогчид таван хэсэгт хуваагдаж өрсөлдөж байгаа аж. Нэг хэсэгт 50 орчим тамирчин орж өрсөлдөж байгаа юм байна. Шигшээ шатанд 60 тамирчин шалгарч улсын аваргын төлөө өрсөлдөх гэнэ. Тэмцээний аваргууд маргааш тодорно.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?