УУЛЫН ШҮХРИЙН НИЙСЛЭЛИЙН АВАРГУУД ТОДОРНО

2019-02-16  

Параглайдинг буюу уулын шүхрийн улсын аварга шалгаруулах тэмцээн  өвлийн наадмын үеэр зохион байгуулагдаж байна.  Энэ жилийн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохион байгуулагдаж 22 тамирчин ур чадвараа сорьж байгаа гэнэ.

“Энэ жилийн уулын шүхрийн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд цэгт унах төрлөөр явагдаж байгаа.

Эрэгтэйчүүдийн ангилалд 15 тамирчин өрсөлдөж байна. Монгол тамирчид сүүлийн жилүүдэд  олон улсын тэмцээнд оролцдог болсон. Тэмцээнээс шалгарсан тамирчид олон улсын тэмцээнд оролцоно. Өрсөлдөөн ширүүн болж байна” гэж шүхрийн спортын олон улсын шүүгч Г.Ганбаатар хэлэв.

Уулын шүхрийн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчид зургаан удаагийн оролдлого гүйцэтгэж нийлбэр оноогоор аварга тамирчин шалгаруулах юм байна. Тэмцээнийг гурван үеийн дараах байдлаар  дөрвөн тамирчин ижил оноотой тэргүүлж байна.

“Манайд жилд гурваас дөрвөн удаагийн уулсын шүхрийн тэмцээн болдог. Монголын хичээллэх сонирхолтой иргэд олон байдаг ч цаг уурын болон бусад байгалийн хүчин зүйлсээс шалтгаалаад тэр бүр тэмцээнд оролцоод байж чаддаггүй. Энэ жилийн хотын аварга  шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдын ур чадвар өмнөх жилүүдийнхээс сайжирсан байна” гэж Сэлэнгэ аймгаас оролцож буй Б.Чинбаяр хэлэв.

1995 онд Монголд орж ирсэн параглайдингийн спортоор хичээллэгчдийн тоо жил ирэх нэмэгдэж байгаа ажээ. Өнөөдөр манайд эрэгтэй, эмэгтэй 60 орчим тамирчид тогтмол бэлтгэл сургуулилт базааж тэмцээнд оролцдог гэнэ. Өнгөрсөн жилд Жакартагийн Азийн зуны спортын наадамд монгол тамирчин анх удаагаа оролцжээ. Мөн 2017 онд Малайзийн нээлттэй тэмцээнээс Сэлэнгэ аймгийн тамирчин Ч.Ариунбат хүрэл медаль зүүж байсан гэнэ.    

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?