Г.НАРАНЦЭЦЭГ, Б.ГАНХАЙЧ НАР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

2019-02-18  

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан “European Judo Open Oberwart” тэмцээн өчигдөр Австрийн Оберварт хотод боллоо.

Энэхүү Европын нээлттэй тэмцээнд 35 орны 199 эмэгтэй жүдоч өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар хоёрдугаар байрт бичигдэж байна

Тэмцээний 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 63 кг-д Б.Ганхай нар алт, 52 кг-д Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ. Мөн 57 кг-д Л.Энхрийлан шагналт тавдугаар байр эзэлжээ.

Г.Наранцэцэг Их Британи, Польш, ОХУ, БНХАУ, Б.Ганхайч Австри, Польш, Бразилын бөхчүүдийг ялж, аваргын алтан медаль хүртсэн байна.

Мөн 57 кг-ын жинд хамгийн олон буюу 40 бөх барилдсанаас Л.Энхрийлэн Австри, Серб, Унгарын бөхчүүдийг ялсан ч Польшийн Анна Боровска, Японы Кана Томизавад ялагдан шагналт тавдугаар байрт орсон байна.

Австрийн баг тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол, БНХАУ, Япон, Польшийн багууд удаалжээ.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?