ПЕП ГВАРДИОЛЛА: ГУРВАН ЦОМЫН ТӨЛӨӨ БИД ҮЗЭЖ БАЙНА

2019-02-18  

Английн цомын аваргын төлөөх 5-р тойргийн тоглолтонд Английн хөлбөмбөгийн хоёрдугаар дивизоны Невпорт багийг 4:1-ээр хожиж шигшээ наймд шалгарлаа. Өмнөх тоглолтонд Английн топ багийн нэг Челсиг Премьер Лигт 6:0-ээр хожсон.

Энэ долоо хоногт Герман улсыг зорьж Шалькетэй Аваргуудын Лигийн ээлжит тоглолтоо хийнэ. Энэ бол хөлбөмбөг. Челсиг 6:0-ээр хожсон ч тоглолт амар хялбар байгаагүй. Эхний 3 дахь минутанд гоолдсоноор Челсигийн хаалтыг сэт цохисон.

Тун удалгүй эхний 25 минутанд 4 гоолыг Челсигийн хаалганд шигтгэсэн. Тэгснээрээ бид Английн Премьер Лигийн аваргын төлөөх өрсөлдөөнөө хадгалсан. Невпортыг 4:1-ээр хожсон. Гэхдээ л тэд эхний гоолыг оруулах дөхсөн. Хаалгач маань л бөмбөгийг эцсийн мөчид холдуулж чадсан. Тэр гоол орсон бол байдал эргэх байсныг үгүйсгэхгүй. Бидний 2 гоолын хариуд тэд 1 гоол оруулсан. Үнэндээ тэд хоёрдугаар дивизоны баг гэж санахын аргагүй тэмцэл үзүүлсэн.

Энэ Лхагва гарагт Аваргуудын Лигийн хасагдах шатны тоглолтоо Германы Шалькегийн эсрэг хийнэ. Гурван өөр талбарт, гурван өөр түвшний багтай нэгэн зэрэг тоглож байна. Энэ л хөлбөмбөг юм. Манчестер Сити гурван цомын төлөө өрсөлдөөнөө үргэлжлүүлж байна.

 

 

Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?