"ӨСӨХ ЗООС" НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ ЛИГИЙГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2019-02-18  

Монголын ширээний теннисний холбооны 13 дахь Лигийн АШТ-ний эхний тойргийн 3 тоглолтын дараахь байдлаар Баярмагнай ахлагчтай "Өсөх зоос" баг Лигийг нэг ч хожигдолгүй тэргүүлж байна. 2,3,4-р байрыг Лхагвасүрэн ахлагчтай " Хаан даатгал", Энх-Амгалан дасгалжуулагчтай "Тэнгис синема", Мөнхзориг ахлагчтай "Цэгц" баг тус бүр хоёр хожилтойгоор хуваан эзэлж байна. Одоогоор "Бласт" , "МУБИС" багууд нэг ч хожилгүйгээр сүүл мушгиж явна.

Улсын хошой аварга Б.Баярмагнайн "Өсөх зоос" баг эхний 3 тоглолтоо дараалан хожиж, шигшээ 4-д үлдэх магадлалаа өсгөлөө.

Харин улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэнгийн "Хаан даатгал" баг " Өсөх зоос"-д 4:5-аар хожигдсон ч, "Тэнгис синема" хүчирхэг багийг 5:4-ээр буулган нөхцөл байдлаа дээрдүүлж чадлаа. Гол тоглолт багийн лидер Лхагвасүрэн, Эрдэнэбаяр нарын хооронд өрнөж, туршлагатай мастер Лхагвасүрэн 3:2-оор Эрдэнэбаярыг буулган авч, нэг бүрчилсэн төрлийн рэйтингийг тэргүүлж эхлэв. 1-р тойргийн 4,5 дахь тоглолт энэ Баасан, Ням гарагт "Оч" клубт үргэлжилнэ.

 

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?