Реал Мадрид талбай дээрээ хожигдож, хоёрдугаар байрнаасаа ухарлаа. Тони Кроосын дамжуулалтыг Касемиро гоол болгож багтаа тэргүүллийг авчирсан ч, хоёрдугаар үед 2 гоол алдаж, дээр нь багийн ахлагч Серхио Рамос улаан хуудас авч, ирэх тоглолтыг өнжих болов.
Реал Мадридыг бүдрэх зуур Атлетико Мадрид Грийзманы гоолын ачаар хоёрдугаар байр луу дэвшлээ.
Барселона талбай дээрээ илүүрхсэн. Гоол зөрүү 4,5-ч болохоор дайчин, давшингуй тоглолтыг Барса үзүүлсэн. Месси эхний гоолыг 11 метрийн торгуулиас оруулж, хоёрдахь торгуулийг алдсан. Саурес ч хэд хэдэн гоолын боломжийг алдсан. Эсрэг багийн хаалгач гайхалтай тоглосон нь 1:0 гэсэн тоог барьсан.
Дахиад 9 оноогоор Барселона гуравт буй Реал Мадридаас тасарлаа.
Н.САЙНБИЛЭГ