СЕФЕРИН ЕВРОПЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ДАХИН СОНГОГДЛОО

2019-02-18  

Европын Хөлбөмбөгийн Холбооны зэрэгцээ Европын хөлбөмбөгийн Клубуудын холбоо бий болсон нь асуудал үүсгээд байсан. Тэд тусдаа аварга шалгаруулах тэмцээн явуулах санал дэвшүүлсэн нь Европын Хөлбөмбөгийн Холбоонд хүнд цохилт болох шахсан. Тэгвэл ЕХБХ-ны ерөнхийлөгч, Словен эр Северин дундын гарцыг олсноор олонхийн дэмжлэг авч, дахин сонгогдлоо. -Европын Хөлбөмбөгийн Холбоо, Европын хөлбөмбөгийн клубуудын холбоотой гар гараа атгалцан, нягт уялдаа холбоотой ажиллаж, клубуудын аварга шалгаруулах цомын тэмцээнүүдийг шинэчлэн найруулж, шинэ шатанд гаргах болно. Клубуудын аварга шалгаруулах тэмцээн гэдэг бол Европын хөлбөмбөгийн хөгжилд гарч буй нэг дэвшил юм. 2030 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг Европ тивд зохион байгуулахын төлөө Европын Хөлбөмбөгийн Холбоо чадах бүхнээ хийх болно гэж төлөөлөгчдөд хандаж үг хэлэхдээ Сеферин онцоллоо.

Энэ словени эр 2016 онд анх Европын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Өмнө нь Словенийн Хөлбөмбөгийн Холбооны тэргүүнээр ажиллаж байсан намтартай. Эхнэртэй бас нохойтой.

 

 

Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?