АВАРГУУДЫН ЛИГИЙН ХАМГИЙН СОНИРХОЛ ТАТАХ ТОГЛОЛТООР ЛИВЕРПҮҮЛ: БАЙЕРН МЮНХЕНИЙ ТУЛААНЫГ НЭРЛЭЖ БАЙНА

2019-02-18  

Мэргэжилтнүүдийн судалгаагаар Ливерпүүлийн хожих магадлалыг илүү өндөр үнэлсэн байна. 3 хүний 1 нь тэнцэнэ гэж үзсэн.

Польшийн шигшээ баг, Байер Мюнхений довтлогч, Бундеслигийн удаа дараагийн мэргэн бууч Роберт Левандовский, - Их хүнд тоглолт болно. Ливерпүүл их өссөн. Өнгөрсөн улиралд Аваргуудын Лигт финалдаж, энэ улиралд Английн Лигийг тэргүүлж буй нь энгийн нэг зүйл биш. Европын хүчирхэг багтай нүүр тулах гэж байна. Тэгээд тэдний талбайд. Английн фанатууд багаа яаж дэмждэгийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Гэхдээ бидний зорилго бол хожих. Үүндээ хүрнэ гэсэн итгэлтэйгээр Ливерпүүлтэй нүүр учрана гэж тэрбээр хэллээ.

Аррен Роббен. Голланд довтлогч. Байернтэй хамт Аваргуудын Лигийн цомыг өргөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан тоглогч. Тэрбээр,- Английн Ливерпүүлийн цэнгэлдэх хүрээлэнд би нэг л таагүй ханддаг. Таатай ханддаг, таагүй ханддаг хүн байдаг шүү дээ, түүнтэй ижил. Аваргуудын Лигийн хагас шигшээд Челсид, дараа Аваргуудын Лигийн финалд Реал Мадрид багт энэ талбайд бид ялагдаж байсан. Тэр гунигтай сэтгэгдэл одоо хүртэл миний сэтгэлд тодхон байна. Дээр нь Ливерпүүл илэрхий дээшилсэн. Урьд нь намайг Челсид тоглож байхад Ливерпүүл Английн аварга болох тухай мартсан байсан. Тэгвэл тэд Аварга болохоор Английн Премьер Лигийг тэргүүлж байна. Бас нэг тоглолт запасанд. Дээр нь Аваргуудын Лигийн үхлийн хэсгээс амжилттай гарч ирсэн. Довтолгоо маш хүчирхэг болсон. Би хувьдаа маш их болгоомжилж байна гэж Аррен Роббен Ску спорт сэтгүүлд сэтгэгдлээсээ хуваалцлаа.

 

Э.ОТГОНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?