МОНГОЛЫН БАГ ОХУ БОЛОН ЯПОНЫ БАГУУДТАЙ НЭГ ХЭСЭГТ ОРОВ

2019-02-20  

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн Цомын тэмцээн гуравдугаар сарын 16-17-нд ОХУ-ын Якутск хотод болно. Тэмцээнд өнгөрсөн жил Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-д эхний найман байрт орсон баг өрсөлдөх юм.

А хэсэгт зохион байгуулагч орон ОХУ, Япон, Куба, Туркийн шигшээ багтаж байгаа бол манай шигшээ баг “В” хэсэгт өнгөрсөн жилийн аварга АНУ, Дэлхийн цомын найман түрүүтэй Иран, Гүржийн багтай багтсан байна.

Монголын багийн эсрэг барилдах Гүржийн шигшээ баг энэ жилийн Европын аварга шалгаруулах тэмцээн болон Европын наадамд гол анхаарлаа хандуулж, Якутад дан залуу тамирчдаа илгээхээр болжээ.

Гүржийн багаас хамгийн туршлагатай бөх нь “Лондон-2012” олимпийн наадам, “Стамбул-2011” ДАШТ-ний хүрэл медальт, 2012, 2013 оны Европын аварга Дато Марсагашвили байгаа бөгөөд 92 кг-ын жинд зодоглоно. Манайхантай нэг хэсэгт хүч үзэх АНУ-ын шигшээ баг мөн дэлхийн цомд залуу тамирчдаа түлхүү оролцуулах мэдээ байна.

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?