Тайланд Бангкок хотноо холимог тулааны One Championship тулаанд Монголын тулаанч Ц.Амарсанаа Тайландын Шаннон Виратчайтай тулалдав. Ц.Амарсанаагийн хувьд "Ширэн Бээлий" клубт харьяалагддаг бөгөөд түүний өрсөлдөгч "Бангкок Файт Лаб" клубт харьяалагддаг шилдэг тулаанч юм.
Тайландын тамирчин 12 тулаанд орж 9 ялалттай явж байсан юм. Fighting “One Championship"-ийн 70 кг-ийн жингийн аварга Ц.Амарсанаа Тайландын Шаннон Виратчайг нутаг дээр нь хожсон юм.
Таван минутаар гурван үе тулалдсан тэд эхний үед хэн хэнийгээ тандсан тактикийн тулаан болж өндөрлөлөө. Харин хоёрдугаар үе дээр Ц.Амарсанаа санаачлагыг гартаа авч хэд хэдэн аюултай довтолгооныг хийж эхэлсэн юм. Ц.Амарсанаагийн баруун хөл байндаа оновчтой тусч байлаа. Гурван үеийн дараа бүх шүүгчдийн саналаар Монгол залууг ялсныг зарлалаа.
О.ДАШ