Ц.АМАРСАНАА “ONE CHAMPIONSHIP” ХОЛБООНЫ АВАРГЫГ ЯЛАВ

2019-02-20  

Тайланд Бангкок хотноо холимог тулааны One Championship тулаанд Монголын тулаанч Ц.Амарсанаа Тайландын Шаннон Виратчайтай тулалдав. Ц.Амарсанаагийн хувьд "Ширэн Бээлий" клубт харьяалагддаг бөгөөд түүний өрсөлдөгч "Бангкок Файт Лаб" клубт харьяалагддаг шилдэг тулаанч юм.

Тайландын тамирчин 12 тулаанд орж 9 ялалттай явж байсан юм. Fighting “One Championship"-ийн 70 кг-ийн жингийн аварга Ц.Амарсанаа Тайландын  Шаннон Виратчайг нутаг дээр нь хожсон юм.

Таван минутаар гурван үе тулалдсан тэд эхний үед хэн хэнийгээ тандсан тактикийн тулаан болж өндөрлөлөө. Харин хоёрдугаар үе дээр Ц.Амарсанаа санаачлагыг гартаа авч хэд хэдэн аюултай довтолгооныг хийж эхэлсэн юм. Ц.Амарсанаагийн баруун хөл байндаа оновчтой тусч байлаа. Гурван үеийн дараа бүх шүүгчдийн саналаар Монгол залууг ялсныг зарлалаа. 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
gerlee:sain bn...mundag zaluu 2019-02-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?