ДЮССЕЛЬДОРФИЙН ГРАН ПРИ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2019-02-22  

Германы Дюссельдорф хотод жүдо бөхийн энэ оны хоёр дахь Их дуулга тэмцээн маргааш эхэлнэ. Тэмцээнд 97 орны нийт 683 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манайхаас олимпийн наадмын алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олимпийн наадмын мөнгө, дэлхийн аварга Д.Сумъяа тэргүүтэй 18 жүдоч хүч үзэх юм байна.

150 мянган ам.долларын шагналын сантай тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Хорлоодой, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Баасанжаргал, -78 кг-д Ш.Сэржмядаг, +78 кг-д Э.Гандиймаа нар зодоглох юм.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 66 кг-д ё.Басхүү, 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, 81 кг-д Н.Дагвасүрэн, Г.Алтанбагана, -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар барилдахаар болжээ. Энэ тэмцээнд ойрд зодоглоогүй манай аваргууд оролцох болсон нь сонирхол татаж байна.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?