Ө.ДҮҮРЭНБАЯР ДЮСЕЛЬДОРФООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2019-02-25  

"Дюсельдорф-2019" жүдо бөхийн холбооны энэ оны хоёр дахь "Их дуулга" тэмцээн өндөрлөлөө.

Манай улс нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар нийт 93 орноос 10 дугаар байр эзэллээ. Тэмцээнийг япончууд 9 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальтай тэргүүлсэн бол Бразил, Азербайжаны багууд медалийнхаа чанараар эхний гурав бичигджээ.

Тэмцээний хүнд жингийн барилдаанууд явагдахад Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “SPS” телевизийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр хүрэл медаль хүртлээ. Ө.Дүүрэнбаяр энэ удаад жингээ тэргүүлэн барилдаж эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваанд Австрийн Даниэль Аллерсторферыг 2:30 минутад цэвэр ялжээ. Тэрбээр эхлээд сууж үүрэх мэхээр вазари үнэлгээ авсан бөгөөд этэх мэхээр өрсөлдөгчөө цэвэр ялсан бол гуравдугаар тойрогт Бразилийн Жонас Иносенсиог 1:35 минутад өчиж цэвэр ялжээ.

Харин “А” хэсгийн аваргын төлөө “Рио-2016” олимпийн мөнгөн медальт Японы Хисаёши Харасавад ялагдсан ч дагах барилдаанд эзэн орны Йоханнес Фрайг 2:46 минутад цэвэр, хүрэл медалийн төлөө Японы Юүсэй Огаваг торгуулиар ялснаар “Их дуулга” ангиллаас хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?