МАНЧЕСТЕР СИТИ ЭНЭ УЛИРЛЫН ЭХНИЙХЭЭ ЦОМЫГ ӨРГӨЛӨӨ

2019-02-25  

Англи улс хөлбөмбөгийг дэлхий нийтийг хамарсан маш том бизнес болгож хөгжүүлсэн орон. Английн 6 том баг бол дэлхийн хамгийн баян клубууд. Англид Лигийн тэмцээнээс гадна, Карабао цом булаалдах нэр хүндтэй тэмцээн бий. Тус тэмцээний аварга өнөөдөр тодорлоо. Финалд Челси- Манчестер Сити таарсан. Өмнө нь 6:0-ээр талбай дээрээ буулгасан тоглолтоос эрс өөр тоглолт өрнөсөн. Ялагдах л юм бол хасагдана. Нэг л тоглоно. Хариу тоглолт гэж үгүй. Энэ бол Карабао цомын тэмцээний онцлог. Яг л Монгол үндэсний бөх шиг. Нэг л таарна. Ялсан нь урагшилна. Ийм замаар явсаар Челси-Манчестер Сити хоёр дахин учирсан. Тоглолт гоолгүй өндөрлөсөн. Нэмэлт 30 минутанд ч гоол ороогүй. Ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор шийдсэн. Хоёр хаалгач нэг нэг цохилтыг хаасан бол Челсигийн хамгаалагч Дэвид Луйс шон луу цохисноор Манчестер Ситид боломж олгосон. Энэ боломжийг Стеерлинг харин алдалгүй гоолдсон.

Луйс хаалгачийн баруун доод буланд цохисон ч, бөмбөг шон мөргөлөө. Тэр багаа ялагдууллаа гэдэгтээ эвлэрч чадахгүй байв.

Стеерлинг харин баруун дээд өнцөгт бөмбөгийг зоож багийнхаа ялалтанд цэг хатгалаа. - Пеп Гвардиолла миний цохилтыг харж чадаагүй гэсэн. Тэгээд надаас асуусан. Яаж оруулсан бэ? гэж . Баруун дээд буланд гэж би хариулсан гэж тоглолтын төгсгөлд тэр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа хэллээ.

 

 
Н.САЙНБИЛЭГ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?