ЭНЭ ХҮН ЭНЭ УЛИРАЛД ХЭДЭН ЦОМ ӨРГӨХ БОЛ?

2019-02-25  

Хамгийн өндөр үнэтэй дасгалжуулагч. Түүнийхээ ч үүргийг биелүүлж буй. Өнгөрсөн улиралд Манчестер Сити багаа Английн Премьер Лигт түрүүлүүлсэн. Аваргуудын Лигийн шигшээ 16-д шалгарсан. Тэгвэл энэ улиралд эхний цомоо өргөлөө.

Одоогоор Английн Премьер Лигийн аваргын төлөө өрсөлдөөнд Ливерпүүлтэй оноо тэнцүү зуузай холбож буй. Аваргуудын Лигийн эхний 8-д шалгарах чухал хожлоо байгуулсан. Цаашаа ч явна. Английн цомын аваргын шигшээ 4-д үлдсэн. Олон талбарт багаа амжилттай удирдаж буй. - Челситэй хийсэн өнөөдрийн тоглолт маш хүнд байлаа. Өмнөхтэй ижилгүй. Асуудал торгуулийн цохилтоор шийдэгдсэн. Энд л дасгалжуулагч нар юу ч хийж чадахгүй. Хувь тоглогчдодоо л найдна. Тэдний сэтгэл зүй хэр бат бөх, ур чадвар, гүйцэтгэл хэр өндөр вэ? гэдэг л шийдэх. Манайхан арай илүү байлаа. Гол гол тоглогчид бэртэл авсанд харамсаж байна. Дараагийн тоглолтонд нөлөөлнө. Гэхдээ л ялсан сэтгэлээ нууж чадахгүй. Би баяртай байна гэж тэр хэлэв.

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?