Эхний тоглолт хүснэгтийг тэргүүлэгч Ховд Шонхорууд болон Хэнтий аймгийн багуудын хооронд болсон. Тоглолтын эхний үед Хэнтий аймаг 11 оноогоор илүүрхсэн юм. Гэхдээ хоёрдугаар үед Шонхорууд оноог нөхөж улмаар таван онооны илүү болсноор эхний хагас өндөрлөв. Ингээд шийдвэрлэх хагаст Ховд Шонхорууд сайн тоглолтоо үргэлжлүүлж чадсанаар улирлын 12 дахь ялалтаа авч тэргүүн хэсгийн хүснэгтийг тэргүүлэх нь ойлгомжтой боллоо. Энэ тоглолтод Шонхорууд баг 20 холын зайн багаараа оновчтой болгож “Үндэсний лиг”ийн дээд амжилттай тэнцлээ. Тус тоглолтын шилдгээр 24 оноо, 12 самбар, 4 оновчтой дамжуулалт, 5 хаалт хийсэн Westley Hinton нэрлэгдсэн юм.
Хоёр дахь тоглолт Архангай Алтан Дорнодын Дайчид болон Баянхонгор Мазаалай багуудын хооронд болсон. Тоглолтын эхний хагаст 56-55-ын харьцаатай Дайчид нэг оноогоор тэргүүлсэн юм. Гэхдээ шийдвэрлэх хагаст Дайчид илүүрхэж чадсанаар 117-103 харьцаатай хожлоо. Тэд ийнхүү улирлын 10 дахь ялалтаа авлаа. Дайчид будагтай талбайд 78 оноог, хурдан довтолгоогоор 42 оноо авсан нь тэдний хожлын гол шалтгаан байлаа. Тус тоглолтод нэг тоглогч гайхалтай байсан нь энэ улирлын хамгийн өндөр оноо болох, 38 оноог авсанлигеонер төвийн тоглогч АJ West юм. Түүний хувьд онооноос гадна 17 самбар, 4 хаалт хийж будагтай талбайн хамгаалалт довтолгоог гайхалтай хийсэн.