-Энэ үг, энэ ойлголт хөлбөмбөгт яг нийцдэг. Бид нэг оноогоор илүү. Тиймээс Лигийг тэргүүлж буй. Энэ байдлаа улирлын төгсгөл хүртэл хадгалж чадвал Лигтээ түрүүлэх болно. Бидний хувьд Манчестер Сити нөхөж ирлээ гээд сандрах зүйл байхгүй. Тэд өөрсдийнхээ, бид өөрсдийнхээ чадахыг хийнэ.
-Энэ улиралд бид ганцхан хожигдсон. Багийн хувьд өмнөх улирлаас шат ахисан. Манчестер Юнайтед багтай талбай дээр нь хайнцлаа. Бидэнд боломж байсан. Ашиглаж чадсангүй. Нэг оноо л салгалаа. Одоогоор Лигийг тэргүүлж байна. Цаашид ч энэ байдлаа хадгална гэдэгт итгэлтэй байна гэж Ливерпүүл багийн дасгалжуулагч Клопп байр сууриа илэрхийллээ.
Н.САЙНБИЛЭГ