БОРИУССА ДОРТМУНД БЕНДЭС ЛИГИЙГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2019-02-26  

Германы Бундес лигийн 23 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөө.

Хүснэгтийг тэргүүлж буй Бориусса Дортмунд энэ удаа Байр Леверкусны талбайд зочилж хүнд тоглолтын эцэст 3:2-оор ялалт байгуулжээ. Өрсөлдөөнтэй явагдсан тоглолтын эхний хагаст гурван гоол орсон байна. Дортмундаас Зигад, Ядон Санчо нар гоолдож багтаа тэргүүлэл авчирсан бол Леверкусенээс Кевин Уолланд гоол оруулжээ.

Шийдвэрлэх хоёрдугаар хагаст Марио Гёоце гялалзаж Дормундын тэргүүллийг баталгаажуулжээ. Жонотан Та 75 дахь минутад гоол оруулсан Ливеркесенд дахин гоол оруулж чадсангүй талбайдаа ялагдлаа. Бориусса Дортмунд 54 оноотой хүснэгтийг тэргүүсэн хэвээр үлдлээ.

Дэд байрт бичигдэж буй Байерн Мьюнхен Херта Берлин талбайд зочилж 1:0-ээр хожиж 51 дэх оноогоо халааслалаа. Хави Мартинез Мьюнхений төлөө 3 онооны үнэтэй гоолыг оруулжээ.

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хөлбөмбөг сонирхогч:Бундес лиг, Леверкузен, Гётце гэж кирилээр гэж бичээч 2019-02-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?