Г.НАНДИНЗАЯА ЗУРГАДУГААР БАЙР ЭЗЭЛЖЭЭ

2019-02-27  

Энэтхэгийн Шинэ Дели хотод “Токио 2020” олимпийн эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн болж байна. Өнөөдөр явагдсан эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд Г.Нандинзаяа 414.1 оноогоор зургадугаар байрт орлоо. Энэ дасгалд Швейцарь, БНХАУ-ын тамирчид алт, мөнгөн медаль хүртэж, олимпийн эрхээ авчээ.

Азийн наадмын аварга Г.Нандинзаяа урьдчилсан буудлагад 1172 оноогоор долдугаар байрт орж, шигшээ харваанд өрсөлдөх эрхийг авсан юм. Мөн "Инчон 2014" Азийн наадмын аварга Ч.Нарантуяа 1169 оноогоор 15-р байрт орсон бол залуу тамирчин О.Есүгэн 1153 оноогоор 56-р байрт жагссан байна. Энэ дасгалд нийт 61 тамирчин оролцжээ.

“Токио 2020” олимпийн наадмын эрх олгож буй “Дэлхийн цом”-ын тэмцээн энэ сарын 28-ны өдөр өндөрлөнө.

Сануулахад, 2018 онд Индонезид болсон Азийн зуны спортын XVIII наадамд эмэгтэйчүүдийн урт бууны 3х20-ын 50 метрийн дасгалд Г.Нандинзаяа алтан медаль хүртэж, Ч.Нарантуяа мөнгөн медалийн эзэн болсон билээ. 

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
mongol:manai ihenh tamirchid umnu ni uzuulj baisan amjiltaasaa ihenkhdee ****rsan uzuulelt uzuuleh yam ene ni tur zuuriin amjiltandaa sairahsan,bieee tooson ,dasgal surguuliltaa togtmol hiij,bieee daichlahgui baigaatai holbootoi busad uls ornii tamirchid gehed l olimp,delhii,teviin teden udaagiin avarga geed l duudah manaihan bolohoor usreed l neg haramsaltai l yam 2019-02-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?