Өнгөрсөн шөнө Английн премьер лигийн 28 дугаар тойргийн эхний тоглолтууд болж өндөрлөлөө. Лигийн 18 удаагийн аварга Ливерпүүл талбайдаа Уатфордын хүлээн авч 5:0-ээр төгс ялалт байгуулав. Хотон шувуунуудаас Сайдо Мане, Виржил ван дик нар дубл хийжээ. Харин Дивок Ориги улирлын хоёр дахь гоолоо бүртгүүлсэн байна. Ингэснээр тэд хүснэгтийг тэргүүн байраа буцаан авлаа. Аваргын цомын төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлж буй Манчестер сити Уэстхемийн талбайд хүнд тогтлот хийж 1:0-ээр ялжээ. Аваргуудын лигийн төлөө өрсөлдөж буй Арсенал Борнмутыг 5:1-ээр ялж аваргуудын лигийн төлөөх өрсөлдөөнд хүчтэй мэдэгдэл хийжээ.