ГАВЬЯАТ ТАМИРЧИН М.УРАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЖЭЭ

2019-02-28  

Олон улсын жүдо бөхийн холбооноос бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргажээ. Эмэгтэй жүдочдоос МУГТ М.Уранцэцэг 48 кг-ын жинг 6218 оноогоор тэргүүлсэн бол Японы Фүна Тонаки 6206 оноогоор удаалжээ. Гуравт Украйны од Дарья Белодед 5625, дөрөвдүгээр байранд Ами Кондо 5450 оноогоор бичигдсэн байна. Казахстаны Г.Отгонцэцэг 4300 ноогоор наймд эрэмбэлэгдсэн аж.

Энэ жинд барилдаж байгаа манай бусад жүдочдоос Г.Наранцэцэг 41, Э.Гэрэлмаа 51, Б.Хорлоо 85, Э.Уртнасан 119-р байрт бичигдлээ.
52 кг-ын жинд Л.Сосорбарам 34, Б.Хорлоодой 35-р байранд эрэмбэлэгдсэн байна. 57 кг-д Д.Сумьяа 5849 оноогоор гуравт, Л.Энхрийлэн 30-р байранд бичигджээ. 63 кг-ын жинд МУГТ. Б.Мөнгөнчимэг 2976 оноогоор 11, Б.Ганхайч 1780 оноогоор 25, Ц.Цэрэннадмид 78-д тус тус эрэмбэлэгдсэн бол 70 кг-д хамгийн өндөр чансаатай нь Ц.Наранжаргал 787 онногоор 45-д, Б.Хулан 129 оноотой 112-р байранд бичигдлээ. -78 кг-д Ц.Наранжаргал 101-д, +78-д Б.Мөнхтуяа 38-д бчигдсэн байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?