ТОТТЕНХЕМИЙГ АРСЕНАЛ, МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД БАГУУД НЭХСЭЭР...

2019-02-28  

Тоттенхем суух маягтай. Тэд сүүлийн 2 тоглолтонд дараалан хожигдсоноор араасаа нэхэж буй Арсенал, МЮ, Челси багуудад ойртох боломж олголоо.

МЮ ээлжит ялалтаа байгууллаа. - Лукаку тоглолтын харьцааг 2:0 болгосноор МЮ хожих нь ойлгомжтой болсон. Вардын 66 дахь минутанд оруулсан гоолын хариуг Янг барьснаар тэд чухал 3 оноог халаасалсан. Хэн нь 4-д жагсах вэ? гэдэг тэмцэл маш хүчтэй өрнөж байна.

Озил тоглолтонд орж эхэлсэн. Шахагдаж, хавчигдаж буй Озил дөнгөж 4 дэх минутанд гоолын эхлэлийг тавьж, Их буучид Бөрнмонфыг талбай дээрээ 5:0-ээр бутниргэсэн. Түүний үр дүнд ч Лигийн 4-д эрэмблэгдэж буй байр сууриа хадгалсан.

Ийнхүү Лигийн 4 байрны төлөөх тэмцэл улам хурцадлаа. Дахин хожигдол амсваас Тоттенхэмийн байр суурь улам хэврэгшинэ гэж мэргэжилтнүүд үзэж эхлэв.

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?