Иргэд ойн цэвэрлэгээ нэрийн дор нойтон, ногоон мод огтолчих вий, далимдуулаад хууль бус бизнес хийчих вий зэрэг асуудалд анхаарал хандуулдаг. Ойн цэвэрлэгээний үед нэг ч ногоон мод огтлох ёсгүй. Тэр ч үүднээс ойн цэвэрлэгээ хийж байгаа компаниуд хариуцсан хэсэгтээ иргэдэд ойлгомжтой байдлаар мэдээллийг байршуулж ойгоос цэвэрлэсэн мод ачиж байгаа автомашинууд Ойн цэвэрлэгээ хийгдэж байгаа талаарх таних тэмдэг нэр хаягтай ажиллаж байна. Богдхан уулын Чулуутын аманд 6 га газар цэвэрлэгээ хийж байгаа "Монголиан Дендарори" ХХК-ний захирлаас бид тодруулга авсан юм.