Английн премьер лигийн 29 дүгээр тойргийн эхний тоглолтууд амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ тойрогт түрүүлэхийн төлөөх өрсөлдөөнд багтаж байсан “Тоттенхэм” клуб талбайдаа “Арсенал”-ыг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр 61 оноотой болж, тэргүүлэгч Ливерпүүлээс 10 оноо хоцорч ирлээ. Тоглолтын 16 дахь минутад Рамси гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 74 дэх минутад Харри Кейн торгуулийн цохилтоос тэнцүүлж, багаа аварсан юм. Мөн тэрбээр энэ улирлын премьер лигийн 16 дахь гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтын гуравдугаар байрт Обамеянгийн хамт бичигдэж байна.
Тэгвэл хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байсан “Манчестер Сити” клуб “Борнмут”-ын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авснаар 71 оноотой боллоо. Ингэснээр “Ливерпүүл” тоглолтоо хийтэл хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 55 дахь минутад Махрез оруулсан юм.
“Манчестер Юнайтед” клуб талбайдаа “Саутгэмптон”-ыг хүлээж авч, 3:2-оор буулгаж авснаар 58 оноотой болж, дөрөвдүгээр байр руу дэвшлээ. “Арсенал” энэ тойрогт тэнцсэнээр аваргуудын лигийн байрнаас мултарсан юм. Тоглолтын 26 дахь минутад Валери гоолдож, зочид тэргүүлж эхэлсэн. Гэвч Перейра 53 дахь минутад тэнцүүлж, Лукаку 59, 88 дахь минутад хоёрыг оруулсан. Ингэснээр Бельги довтлогч 12 гоолтой боллоо. Зочин багийн үлдсэн нэг гоолыг Уорд-Проуз 75 дахь минутад оруулсан юм.
Бусад тоглолтын үр дүн
Вулверхэмптон 2-0 Кардифф
Брайтон 1-0 Хаддерсфилд
Бөрнли 1-3 Кристал Палас
Вест Хэм 2-0 Ньюкасл
О.ДАШ