МАНЧЕСТЕР СИТИ ЭЭЛЖИТ ХОЖЛОО АВЧ, ХҮСНЭГТИЙН ЭЭЛЖИТ ТЭРГҮҮНД БИЧИГДЭВ

2019-03-04  

-Энэ бол маш чухал хожил. Залуучууд маань гайхалтай тоглолт үзүүлсэн. Олон гоол оруулж чадаагүй ч, оролдлого их байсан. Өрсөлдөгчдөд ямар ч боломж олгоогүй. Тэд хаалганд нэг ч цохилт хийж чадаагүй. Би энэ тоглолтыг агуулгын хувьд өндөр үнэлж байна гэж Пеп Гвардиолла хэлэв.

Энэ тоглолтын гоолын эзэн, - Гоол хийх амаргүй байсан. Битүү хамгаалалтыг сэтлэх гэж бид их оролдсон. Ямар ч гэсэн санасандаа хүрч, гоолдсон. Бид сайн тоглосон. Энэ жил бид 4 фронт дээр зэрэг өрсөлдөж буйгаас эхний цомоо өргөсөн. Одоо Премьер Лигт Ливерпүүлтэй урд хойноо орон тэргүүллийг булаацалдаж буй. Нэг л зүйлийг баримталж буй. Тоглолт бүрийг финалын тоглолт гэж бүх хүчээ шавхаж буй. Цаашид ч ингэж тоглоно. 9 тоглолт үлдсэн. Хэн нь хаана хүрэхээ үзнэ дээ гэж Махрез бодлоосоо хуваалцлаа.

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?