Ш.ДАВААДОРЖ ГУРВАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2019-03-04  

Өвлийн усанд сэлэлтийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Ш.Даваадорж өндөр амжилт үзүүлэн, алт, мөнгө, хүрэл медаль ихэрлүүлэн эх орондоо иржээ.

Швед улсад болсон тус тэмцээнд 18 улсын 400 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооноос 2019 оны нэгдүгээр сарын 6-15-нд зохион байгуулсан тэмцээнүүдээс манай тамирчин Ш.Даваадорж нь 3 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ.

БНХАУ-ын Таерзиун, Жинан хотод энэхүү дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын Их наадам /Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн 2018-2019 оны хоёр дахь цуврал тэмцээн/-д 26 орны 1200 тамирчин оролцсон байна.

Спортын мастер Ш.Даваадорж нь Дэлхийн цомын аваргын тэмцээнүүдийн нийлбэрээр 2016-2017 оны цуврал тэмцээнд чансаа нь дэлхийд дөрөвдүгээр байр, 2017-2018 оны цувралд долдугаар байрт шалгарч Дэлхийн өвлийн хүйтэн усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдсэн, дэлхийд данстай өндөр амжилтыг үзүүлжээ.

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?