ЧЕЛСИ НӨХЦӨЛ БАЙДЛАА АРАЙ ДЭЭРДҮҮЛЭВ

2019-03-05  

Жоржинхо эхний гоолыг оруулав. Багаа тэр сэргээлээ. Түүний араас аргентин эр Хигуан гоолдож, тоглолтыг 2:0 болгож, багтаа давамгайллыг бэхжүүллээ. МС-д 6:0-ээр хожигдсоны дараа - Надад хэлэх үл олдохгүй байна гэж хэлж байсан Сарри баг ч гэсэн тайвшрав.

Эхний 4-д үлдэх шаансаа хадгалж үлдлээ. Дээр нь Европа Лигт түрүүлбэл Аваргуудын Лигт тоглох эрхээр шагнуулна. Хигуан нэмэр болж, Английн Лигт түргэн дасан зохицож байгаа нь түүнийг давхар баярлуулж байна. Цуврал хожигдол, тэр дундаа Манчестер Ситид бут ниргүүлсэн ( 6:0 ) шүүжмлэлээс салж амжаагүй байж Английн Карабао цомын аваргын төлөөх тоглолтод Манчестер Ситид торгуулийн цохилтоор дахин хожигдсон.

Энэ бүхэнд төгсгөл ирж байх шиг. Тэд Тоттенхэм багийг 2:0, Фулхам багийг 2:1 - ээр хожиж Лигийн нөхцөл байдлаа сайжруулав. Дээр нь Шведийн аварга, тааруухан баг Мальмё багийг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5:1-дэж Европа Лигийн шигшээ 16-д үлдсэн. Тэд Украйны аварга Динамо Киевтэй шигшээ 16-д таарсан. Тэднийг хожиж дараагийн шатанд үлдэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Сайнбилэг ээ алдаагаа зас. Игуан эхлээд гол оруулсан. дараа нь Жоржино 2019-03-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?