Б.АЧБАДРАХ 51 ДҮГЭЭР БАЙР ЭЗЛЭВ

2019-03-06  

Дэлхийн оюутны спортын өвлийн 29 дэх Универсиад наадам ОХУ-ын Красноярск хотод болж байна. 58 орны 3500 гаруй оюутан тамирчид спортын 11 төрөлд өрсөлдөж, медалын эзэд тодорч эхэллээ.

Монгол Улсын баг тамирчид цана, цанын орон зай баримжаалах, шорт трек, уран гулгалт, фристайл гэсэн спортын таван төрөлд өрсөлдөж байна. Өчигдөр манай баг тамирчдын тэмцээн уралдаан гүйлтийн цанын төрлөөр эхэллээ.

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцсон Б.Ачбадрах тэргүүтэй цаначид эхний гараагаа амжилттай дуусгаж, дараагийн гараанд бэлтгэж байна. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км зайд 86 тамирчин өрсөлдсөнөөс Б.Ачбадрах 51 дүгээр байрт орсон бол С.Дүүрэнбаяр 80, Б.Мөнхгэрэл 84 дүгээр байрт барианд орлоо.

Мөн гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 5 км-ын зайд Э.Ариунтунгалаг 46, А.Энхтуул 52 дугаар байрт орсон байна.

Гүйлтийн цанын тамирчид өнөөдөр 10 км хөөх уралдаантай.

Дэлхийн оюутны спортын өвлийн 29 дэх Универсиад наадам эхлээд хонож байгаа ч медалын эзэд эхнээсээ тодорч эхэлсэн. Одоогоор ОХУ есөн алт, 11 мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж эхэлсэн бол Австри, Беларус хоёр алт, Швейцарь, БНХАУ, БНСУ-аас нэг аварга төрөөд байна.

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
mongol:bas l bi chadnuud 2019-03-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?