РЕАЛ МАДРИДЫГ ХАСАГДАНА ЧИНЭЭ ХЭН Ч ТӨСӨӨЛӨӨГҮЙ

2019-03-06  

2012 оноос Аваргуудын Лигт ноёрхож, сүүлийн 5 жилийн 4-т нь түрүүлсэн Реал Мадрид багийг тоглолтоос ийм эрт гарна гэж төсөөлсөн хүн үгүй. Тэдний учраа ч зөөлөн, Голландын Аякс баг. Цагтаа хүчирхэг байсан ч, өнөөдөр даруухан амжилт бүхий баг. Тэр тусмаа эхний тоглолтыг талбай дээр нь 2:1 -ээр хожсон учир өөрийн талбайдаа тэнцэх, бүр 0:1-ээр хожигдлоо ч дараагийн шатанд шалгарах бүрэн боломжтой байсан. Гэвч тэд талбайдаа 4 гоол алдаж, шившигтэйгээр Аваргуудын Лигийг орхилоо. Долоохон хоногийн өмнө Испанийн Сопа цомын төлөөх тэмцэлд мөнхийн өрсөлдөгч болох Барселона багт талбай дээрээ 3:0-ээр бут ниргүүлж, цомын өрсөлдөөнөөс жийгдсэн. Энэ жил Испанийн аварга болох шаансаа гээсэн. Цорын ганц цом авах найдвараа өөрсдөө гээлээ.

Аякс баг. Гуравдахь гоолоо тэмдэглэж байна. Энэ бол ялалтын гоол байлаа. Тэдний гол зэвсэг нь тэмүүлэл. Зөвхөн тоглолтоо үзүүлэх, юу чаддагаа харуулах. Тэр тусмаа эхний тоглолтонд хожигдсон Аякс багийнханд алдах зүйл үгүй байлаа. Энэ л багийг хурцалсан. Алдах зүйлгүй хүмүүс ямар аюултай байдгийг тэд энэ удаа харуулж чадлаа.

Ийнхүү Аваргуудын Лигийн хаан ширээнээс домогт Реал Мадрид багийг Аяксын залуучууд " түлхэн" унагалаа.
Н.САЙНБИЛЭГ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?