ПОЧЧЕТТИНО : НАДАД ХЭЛЭХ ЗҮЙЛ АЛГА, ЗҮГЭЭР Л САЙХАН БАЙНА

2019-03-06  

Нэгдүгээр үед Дортмунд нүд нүүргүй шуурах мэт довтолсон. Тавын зэрэг гоолын боломж үүсгэж, тэр дундаа хоёр ч удаа гоолдох дөхсөн. Хаалгач маань л эцсийн мөчид аюулыг зайлуулж байлаа. Тэд эхнээс давамгайлж, эрт гоол хийхээр улайрч байсан. Аз болж тэнцээгээр эхний хагас өндөрлөсөн. Хоёрдугаар үед манай баг сэргэсэн. Сон Ким гоолын сайхан боломж алдсан. Харин Кэйне гоолдсоноор тоглолтын цаг агаар тогтворжиж, шуурга намжсан гэж зүйрлэн хэлж болно. Залуучууд сайн байлаа. Би хувьдаа тэдний адил аз жаргалтай байна. Өөр нэмэх зүйл алга. Зүгээр л сэтгэл онгойгоод сайхан байна. Аваргуудын Лигийн шилдэг наймд үлдэж, тоглолтоо цаашид үргэлжлүүлнэ гэдэг өөрөө шагнал. Бид Английн Лигтээ ч амжилттай яваа гэж Тоттенхем багийн дасгалжуулагч Поччеттино хэллээ.

Сон Ким ганцаараа сугарч гарч ирээд шонгийн хажуугаар цохичихов. Гарцаагүй гоолын боломж алдав. Баруун хөлөөрөө биш, зүүнээрээ цохисон бол илүү оновчтой болох байсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Яагаад гэвэл тэрбээр баруун, зүүн аль ч хөлөөр сайн тоглодог.

Кэйне. Европын тавцан дахь 24 дэх гоолоо 11 метрийн торгуулийн цохилтоос оруулав. Ийнхүү тэр багийнхаа хожлыг баталгаажуулснаас гадна, Тоттенхем багийн европын тоглолтын талбарт хамгийн олон гоол оруулсан дээд амжилтыг давхар тогтоолоо.
 
Э.ОТГОО

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?