ҮҮРИЙН 04.00 ЦАГТ ХОЁР ГАЛЗУУ ТОГЛОЛТ БОЛНО

2019-03-06  

Парис Сан Жермен өөрийн талбайдаа Английн улаан чөтгөрүүдийг хүлээн авна. ПСЖ бэртлийн улмаас Неймар, Кавани нарын гол довтлогчоо алдсан ч, МЮ-ийн талбайд 2 гоол оруулж хожсон давуу нөхцөлтэйгээр хариу тоглолт хийх гэж буй. Тэд хожигдохгүй байхад л дараагийн шатанд шалгарна. Гэвч МЮ сүүлийн 13 тоглолтонд ганц л хожигдсон. Тэр нь л Парис Сан Жерменд юм. Тэгэхээр МЮ хариу даагаа нэхэхээр ирж буй. Дээр нь тэдэнд айж, эмээх, алдах зүйл байхгүй болсон. Тиймээс маш чөлөөтэй тоглох болно. Тэнцэх шаардлагагүй. Нэг бол хожино, үгүй бол хожигдоно гэсэн зорилго агуулан зочилж буй. Яг л Реал Мадридыг талбай дээр нь бут ниргэсэн Аяксын залуучуудын адил сэтгэхүй тэднийг эзэмдэж буй. Ийм л гал гарсан тоглолт биднийг үүрийн 04.00 цагт хүлээж буй.

Гуннар Солкжаер. Тэр 12-р сарын сүүлчээр МЮ багийг түр удирдаж эхэлсэн цагаас хожигдол гэдгийг мартсан. Учирсан бүхнээ бут цохисон. 11-р байрнаас 4-р луу дэвшиж чадсан. Ганцхан хожигдсон нь Аваргуудын Лигт. Тэрбээр залуучуудаа удирдан Францад ирсэн. Нэг л зорилготой. Хариугаа авах, даагаа нэхэх.

 

Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?