ПОРТОД МАШ ТОМ ДАВУУ ТАЛ БИЙ

2019-03-06  

Европын бразилчууд талбай дээрээ Ромаг хүлээн авна. Эхний тоглолтонд 2:1-ээр хожигдсон ч, Порто айлын талбайд гоол оруулж чадсан гавьяатай. Тэд 1:0-оор хожиход л дараагийн шатанд шалгарна. Порто талбай дээрээ сайн тоглодог баг. Тиймээс ч мэргэжилтнүүд Портог хожно гэдэг дээр 52 хувь гэсэн саналыг өгсөн.

Дараагийн шатанд шалгарахын тулд Ромаг талбай дээрээ буулгаж авна. Бид довтолгоогоо хүчирхэгжүүлж буй. Тоглолтын явцад гоолын олон боломж гаргадаг. Төгсгөл хангалтгүй байна. Тиймээс довтолгоогоо улам үр дүнтэй болгох тал дээр илүү ажилласан гэж багийн дасгалжуулагч Серхио тоглолтын тактикаа тодорхойллоо.

Порто багийн хувьд 2004 онд Аваргуудын Лигт түрүүлж байсан түүхтэй. Тэр жилдээ, шигшээ 16-д Английн аварга Ливерпүүлийг талбай дээрээ 5:0-ээр бут ниргэж дуулиан тарьж байсан. Энэ үеэс л Жозе Моуриногийн эрин үе эхэлсэн. Тухайн үед дасгалжуулагчаар ажиллаж байсан Жозе Моурино Портотой хамт Аваргуудын Лигийн цомыг өргөсөн. Ингэж Европын хөлбөмбөгийн тавцанд танигдсан Жозе Моуриногийн түүх давхар эхэлсэн байдаг.

Э.ОТГОО

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?