ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ЛИГИЙГ "ӨСӨХ ЗООС " БАГ ХОШУУЧИЛЖ БАЙНА

2019-03-06  

Өнөөдөр хоёрдугаар тойргийн сүүлчийн тоглолт болно. Эхний 4-т орсон багууд тоглолтыг цааш үргэлжлүүлнэ. Одоогоор Лигийг "Өсөх зоос" баг 1 хожигдолтойгоор тэргүүлж буй. Сүүл мушгиж буй МУБИС баг сүүлчийн тоглолтын өмнө Лигийг орхих нь тодорхой болсон. Харин 4-р байрын төлөө "Цэгц шагай", "Бласт" баг өрсөлдөж буй. Өнөө орой Лигийг тэргүүлж буй " Өсөх зоос"- "Хаан даатгал" багууд учраа таарна. " Хаан даатгал" хожиж байж, нэгд бичигдэх эрхийг авна. Тойргийн тоглолтын үр дүнгээс хамаарч 1:4, 2:3 багууд аваргын төлөөх тэмцлээ цааш нь үргэлжлүүлнэ гэж МШТХ-ны албаны эх сурвалж мэдээллээ.

"Хаан даатгал" баг

"Өсөх зоос" баг

Тэргүүлж буй хоёр багийн ахлагч улсын аварга Баярмагнай, улсын аварга Лхагвасүрэн нар багаа удирдан тулалдана.
Нэгбүрчилсэн төрлөөр эрэгтэйчүүдийг улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэн тэргүүлж буй бол эмэгтэйчүүдийг спортын мастер Б.Должинзуу нар тэргүүлэх нь тодорхой боллоо.

Э.Лхагвасүрэн

Б.Баярмагнай

Н.Должинзуу.

 

 
Э.ОТГОО

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?