МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД АВАРГУУДЫН ЛИГИЙН ШИНЭ АМЖИЛТ ТОГТООЛОО

2019-03-07  

Аваргуудын Лигийн түүхэнд 106 баг өмнө нь айлын талбайд хожиж, 106-уулаа дараагийн шатанд шалгарч байжээ. Тэгвэл энэ түүхийг талбай дээрээ 0:2-оор Парис Сан Жерменд ялагдсан Манчестер Юнайтед эвдсэн анхны баг боллоо. Тэд Парис Сан Жерменийг талбай дээр нь 1:3-аар буулган энэхүү рекордыг тогтоолоо.

- Бид өөрчлөгдсөн. Багийнхан маань бие биенээ маш ойлгодог болсон. Аваргуудын Лигийн цом гэдэг тоглогч бүрийн хувьд маш үнэ цэнтэй зүйл. Бид аваргын төлөө тоглохыг хүсэж байна гэж улаан хуудас аван хөөгдсөнөөс болж багийнхандаа нэмэр болж чадаагүй Погба багийнхандаа баяр хүргэхдээ хэлэв.

- Бид түүхийн шинэ хуудсыг бичлээ. 11 метрийн торгуулийн тухай маргаан дэгдэж байна. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг. Би хувьдаа шүүгч нарын шийдвэрийг үнэн зөв гэдэгт эргэлзэхгүй байна. Тэд бол европын шилдэг шүүгчид. Бид ялалт байгуулж чадсандаа баяртай байна. Ингэх л гэж бид ирсэн. Манчестер Юнайтед багийг удирдах болсноос хойш өмнөх удирдлага, тоглогчдын хамт одоогийн багаа шинэчилж, бэхжүүлсэн. Бид хамтаараа өндийж буй. Энэ хожил бол бидний хамтын бүтээлийн үр дүн. Ингэж Оле Солксжайер хэллээ.

Хоёр долоо хоногийн өмнө Английн Олд Траффорт цэнгэлдэх хүрээлэнд 2:0-ээр Манчестер Юнайтедийг хожиж, баярлаж байсан цаг саяхан. Тэр хожил бол ялалт биш байсныг Тучелл бие сэтгэлээр мэдэрлээ. Нийлбэр дүнгээр 3:3-аар тэнцэж, гоолын чанараар ПСЖ Аваргуудын Лигийг орхилоо. Энэ улиралд Аваргуудын Лигийн аваргад нэр нь яригдаж байсан Францын аварга, алдарт Неймар, М-Баппе, Кавани, хаалгач Буффон нарын баг өрсөлдөөнөөс ийнхүү хасагдлаа.

 
 
 
Н.САЙНБИЛЭГ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?