ПОРТО БАГ РОМАГ ТАЛБАЙ ДЭЭРЭЭ ХОЖИЖ, ШИЛДЭГ НАЙМД ҮЛДЛЭЭ

2019-03-07  

Портод ердөө л ганц гоол л хэрэгтэй байсан. Энэ даалгавраа ч 27 дахь минутанд биелүүлсэн. Гэвч Рома багийн Росси тооны харьцааг 1:1 болгосноор байдал эргэсэн. Тэд нэг биш 2 гоол хийж байж хожил авах хүнд даалгавартай дахин нүүр тулсан.

Хоёрдугаар хэсгийн төгсгөлд тоог Порто дахин гоолдож 2:1 болгож чадсанаар нэмэлт цаг сунгасан. Нэмэлт цагийн 117 дахь минутанд шүүгч Ромагийн эсрэг 11 метрийн торгуулийн цохилт заасныг Теллес амжилттай гүйцэтгэсэн. Ийнхүү Порто шилдэг наймд тоглох эрхээ Манчестер Юнайтедийн хамт халаасаллаа.

Портогийн хамгаалагч Пепе баярласан сэтгэлээ ийнхүү илэрхийлэв.

Рома амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхлээ. Тэд тоглолтын төгсгөлийг хийж чадсангүй. Дараа жилийг хүлээх болов.

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?