Тоглогч бүр нийт 20 тоглолт хийсэн. ОУХМ, улсын 4 удаагийн аварга Э. Лхагвасүрэн, Эрдэнэбаяр нар ижил 17 хожил авсан. Аль аль нь 3 хожигдолтой. Билэгжаргал, Билэгт, Мөнхзоригт нарт Лхагвасүрэн хожигдсон бол, Эрдэнэбаярын хувьд Э.Лхагвасүрэнд 2 удаа, Тэмүүлэнд 1 хожигдсон байна.
Оноо тэнцсэн ч, Эрдэнэбаярыг хожсоноороо Лхагвасүрэн Лигийн нэгбүрчилсэн төрөлд түрүүлж, хоёр дахь түрүүгээ авлаа. Харин эмэгтэйчүүдийн нэгбүрчилсэн төрөлд спортын мастер Должинзуу, Болор-Эрдэнэ нарын хооронд өрнөсөн.
Мөн л ижил 18 хожиж, 2 хожигдсон дүн гарсан. Гараанаас бариа хүртэл Должинзуу нэгбүрчилсэн төрлийг ганц хожигдрлтрй хошуучилж байсан ч, сүүлчийн тоглолтонд залуу тоглогч Балжиннямд 3:0-ээр бүдэрснээр улсын аварга Болор-Эрдэнэд гүйцэгдэж оноо тэнцсэн. Өөр хоорондын тоглолтдоо Болор-Эрдэнэ хожсон учир улсын аварга Болор-Эрдэнэ Лигийн энэ жилийн нэг бүрчилсэн төрөлд мөн түрүүллээ.