"ХААН ДААТГАЛ" БАГ ЛИГИЙН ЭРЭМБИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ

2019-03-07  

Ширээний Теннисний Дээд Лигийн хоёр тойргийн тоглолтын дүн өчигдөр гарлаа. Лигийг Лхагвасүрэн ахлагчтай "Хаан даатгал" баг тэргүүлж, Баярмагнай ахлагчтай "Өсөх зоос" баг удаалав. 

3-4-р байрт Эрдэнэбаяр ахлагчтай "Тэнгис Синема", Мөнхзориг ахлагчтай " Цэгц шагай" баг шалгарч, финалын тоглолтонд оролцох эрхээ өвөртөллөө. 

Харин улсын хоёр удаагийн аварга С.Жаргалсайхан ахлагчтай "МУБИС", улсын 2 удаагийн аварга Билэгт ахлахчтай, Мэргэн дасгалжуулагчтай " Бласт" баг тэмцээнийг орхилоо.

Хасагдах шатны финалын тоглолтонд Хаан даатгал-Цэгц шагай, Өсөх зоос-Тэнгис Синема багууд таарсан байна. Түрүүлж 2 хожил авсан хоёр баг нь Лигийн аваргын төлөө, хожигдсон хоёр хүрэл мелалийн төлөө тоглоно. Финалын эхний хоёр тоглолт энэ Ням гарагт Оч клубт дээрх дөрвөн багийн тоглолтоор эхэлнэ. Үзэгчдэд нээлттэй. 

 
 

"Хаан даатгал" багийн тоглогч, дэд мастер Анар, "Өсөх зоос" багийн дэд мастер Тэмүүлэн нарын тоглолтоор Лигийн хоёрдугаар тойргийн тоглолт өндөрлөсөн. 

Энэ удаагийн Лигт дэд мастер Тэмүүлэн үеийн тамирчин спортын мастер Эрдэнэбаярыг хожиж, ур чадвар өссөн гэдгээ харуулсан гэдгийг мэргэжилтнүүд дүгнэж байна. Улаан өмсгөлтэй, давуулалт хийж буй нь Тэмүүлэн.

 
 
 
 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?