ОН ГАРСААР УЛААН БУРХНААР 59 ХҮҮХЭД НАС БАРЖЭЭ

2016-04-15  

Нялхсын эндэгдэл болон Улаан бурхан өвчний талаар Эрүүл мэнд спортын яамнаас мэдээлэл хийлээ.

Халдварт өвчнөөр өвчлөгсөд 2016 оны эхний улиралд 25355 болж, өмнөх оны мөн үеийнхээс 16247 хүн буюу 2.8 дахин нэмэгджээ. Ийнхүү нэмэгдэхэд 15540 хүн Улаан бурхнаар өвчилсөн нь голлон нөлөөлсөн байна.

Он гарсаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 491 болсон бөгөөд үүнээс 0-1 настай хүүхдийн эндэгдэл 427 нь байгаа юм. Гэхдээ энэ тоо нь бүгд Улаан бурхан өвчний улмаас эндсэн биш гэдгийг анхаарууллаа.

Улаан бурхан өвчнөөр эндсэн хүүхдийн тоо 59 гэдгийг ЭМСЯ-наас өгсөн юм. Улаан бурхны өвчлөлт, нас баралтын тоо 2002 онд 3, 2015 онд 8 байсан бол 2016 онд 59 болж өссөн байна. Эмнэлгийн байгууллагад 39 мянган хүн хандсанаас 99.8 хувь нь эдгэрч, 13.5 мянган хүн ХӨСҮТ хэвтэн эмчлүүлж, 1945 хүн эрчим эмчилгээний тасагт хэвтжээ.

Улаанбурхан өвчнөөр нас барсан өвчтөнүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу Улаан бурхан өвчний вакцин тариулах насандаа хүрээгүй байжээ. Мөн 96.8 хувь нь уушгины хатгалгаа давхар туссан байсан нь нөлөөлсөн байна.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
eej:хөөрхий хүүхдүүд бурханы оронд залрах болтугай. төлөг үхлээ гэдэг шиг хайр энэрэл үгүй, сэтгэл үгүй, хариуц**** үгүй мэдээлж суухаасаа санаа нь зовдоггүй юм байх даа энэ дарга нар 2016-04-15
Нта:Хавсарсан өвчтэй байсан ч ганц хүүхэд эндэх ёсгүй ш дэээээ...... 2016-04-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?